- Өртгийн нарийн тооцоолол хийнэ.
- Түүхий эд материалын зарцуулалтын бодит тооцоог гаргана.
- Рестораны заалны зохион байгуулалтыг хүссэнээрээ зурна.
- Зөөгчийн бичсэн захиалга тогоочийн компьютер дээр дэлгэрэнгүй хэлбэрээр цаг хугацаа алдалгүйгээр мэдээлэгдэнэ.
- Салбар тус бүрээр ялгаатай үнээр борлуулах боломжтой.
- Хямдралын бодлого, загвараа хүссэнээрээ хийнэ.
- Нэг ширээн дээрх тооцоог тус бүрд нь салгаж хийнэ
- Үйлчлүүлэгчийн хүссэнээр хоолны орц, хэмжээ, бэлтгэх аргыг өөрчилнө.
- Хөнгөлөлтийн картын системтэй холбогдон картын хөнгөлөлт үзүүлэх боломжтой.
- Төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар хийх боломжтой.
- Түүхий эдийн зарлага, дуусаагүй үйлдвэрлэлийн зардал, бэлэн бүтээгдэхүүний орлогын гүйлгээ автоматаар хийгдэнэ. Өөрөөр хэлбэл Санхүүгийн системтэй уялдан ажиллана.
- Удирдлагын хяналт цонхоор рестораны хамгийн ачаалалтай цаг, ширээ, зөөгч, хоолны шинжилгээнүүдийг хийнэ.
- Зөөгч бүр өөрийн гэсэн кодтой байх бөгөөд зөөгч бүрийн захиалга ялгаран харагдана.
- Рестораны борлуулалтын тайланг олон хувилбараар шүүж гаргах боломжтой.
- Түүхий эд материал, өртөг, хоол үйлдвэрлэлийн гүйлгээнүүд санхүүгийн системд автоматаар хийгдэнэ.
Фронт оффис
Энэ нь рестораны үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээний
хэсгийг хамрах бөгөөд зөөгчийн өдөр тутмын үйл ажиллагаа болох ширээний болон
хоолны захиалга авах, төлбөр тооцоог нь бодож гаргах зэрэг бүхий л гар
ажиллагааг хөнгөвчилсөн, зөөгчийн захиалга бүртгэлийн ПОС програм юм. Тухайн
хоолыг програмд оруулсан технологийн картын дагуу хийхээс гадна тухайн
үйлчүүлэгчид зориулан орцыг өөрчлөх, нэмэгдэл олгох байдлаар програмд бүртгэж
холбогдх тооцоог хийнэ.
·
Шууд борлуулалтаас гадна захиалгаар хоол хүргэнэ
·
VIP өрөөний TAX-н дүнг тооцно
·
Урьдчилсан захиалга бүртгэнэ
·
Утсаар захиалга авч
хүргэгдсэн эсэхийг тэмдэглэнэ
·
Ээлж солигдох үед
захиалгыг шилжүүлнэ
Бак оффис
Энэ нь рестораны бүх төрлийн төлбөр тооцоог хянах,
шаардлагатай тохиргоонуудыг хийх, рестораны ерөнхий үйл явцыг удирдах систем бөгөөд
гарсан гүйлгээ, төлбөр тооцоог санхүүгийн систем рүү дамжуулж, байгууллагын
санхүүгийн үйл ажиллагааг үнэн зөв явагдахад тусална. Рестораны хямдралын
загварыг байршил, цаг хугацаа, худалдан авалтын тоо хэмжээнээс хамааруулан үүсгэх
боломжтой бөгөөд үүсгэсэн загваруудыг тухайн хоолонд тодорхой хугацааны хооронд
хялбархан тохируулах боломжтой. Хөнгөлөлтийн бодлого болон картын бодлогыг ямар
дараалалтайгаар ажиллахыг мөн уян хатан тохируулах боломжтой.
Системийн
модулиуд
Заалны тохиргоо
Ресторанууд салбар бүр дээрээ болон нэг заалан дотроо
тамхи татдаг хэсэг, VIP өрөө гэх зэргээр заалны загварааөөрийн хүссэнээр системд тохируулж өгөх бөгөөд энэ нь ПОС -ын дэлгэц дээр
харагдана.
Бараа материал
·
Бүтээгдэхүүн болон түүхий эд материал – ресторанд
ирж байгаа бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг ангиалан ерөнхий мэдээлэл, орц найрлага, бэлтгэх арга,
нэмэгдлийн бүлэг, үнийн мэдээлэл, хямдрал урамшуулал, зарагдах заалны бүртгэл
зэрэг бүртгэлүүдийн дагуу дэлгэрэнгүй бүртгэнэ. Харин түүхий эд материалын хувьд нэр кодоос гадна
өртөг бодох арга,хэмжих нэгж зэргийг бүртгэж өгнө.
·
Кодын хөрвөх нэгжийн
тохиргоо
Энэ модулиар кодын хөрвөх нэгжийг тохируулж өгснөөр
тухайн хөрвөх нэгжээр шууд орлого авах боломжтой болно.
·
Барааны үнийн бүртгэл
Бараа тус бүр дээр үнийн мэдээллийг оруулах, засахаас
гадна салбар тус бүрээр нэг барааг өөр өөр үнээр борлуулах үнийг оруулж өгнө.
·
ТЭМ-ын хорогдлын тохиргоо
Түүхий эд материалын
хувьд гардаг хэвийн хорогдлын хувийг сар бүрээр ялган оруулдаг бөгөөд энд хийгдсэн
тохиргооны рестораны гүйлгээ гаргахад бэлэн бүтээгдэхүүнд
зарцуулагдах түүхий эд материалын хорогдлын хэмжээг тооцоолж хорогдлын дансанд
бичилт хийнэ.
·
Хоол гаргалтын
хяналтын тохиргоо
Хоолыг ямар хугацаанд
бэлтгэн гаргаж байгааг хянах тохиргоог хийх бөгөөд минутын тодорхой интервалыг өнгүүдээр ялган тохируулж өгнө.
Ингэснээр нэг хоолыг хэдий хугацаанд хийсэн шинжилгээг авах боломжтой болно.
Талоны жагсаалт
ПОС-н програм дээр бичигдсэн талонууд жагсаалт хэлбэрээр энэ модулид харагдах бөгөөд жагсаалтыг огноо, ресторан, заал, зөөгч, хоол гэх
мэт шүүлтийн олон нөхцөл, төлөвөөр шүүж харах
боломжтой. Жасаалтаас талоны ерөнхий мэдээлэл, талон дахь бүтээгдэхүүний
жагсаалт, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
Устгагдсан талоны жагсаалт
Устгагдсан талоны мэдээллийг энэ модулиар харах бөгөөд шүүлтийг ресторан, заал, зөөгч, хоол,
захиалга гүйцэтгэгч, хугацаагаар бүлэглэн харахаас гадна хоол зөөсөн зөөгч,
цаг, өрөө ширээний дугаар, нийт дүн, төлбөр хийсэн огноо, хөнгөлөлтийн дүнг хүртэл
харуулна.
Борлуулалт
Энэ модулиар ПОС-ын програмаар бичилт хийгдэхгүй тогоочоос цех руу
гаргаж буй бэлэн бүтээгдэхүүний хөдөлгөөний баримтыг системээс тодорхойлсон загварын дагуу эсвэл хэрэглэгчийн тохируулсны дагуу
системд
оруулна.
·
Тогоочийн борлуулалт
·
Тогоочийн борлуулалтын жагсаалт
Гүйлгээ
Борлуулалтын гүйлгээ хийхэд шаардлагатай дуусаагүй үйлдвэрлэлийн
зардал, түүхий эд материал, бараа материал, борлуулалтын орлого, өртөг, кассын
гэх мэт холбогдох дансны тохиргоог рестораны болон харилцагч /тогооч, бармен,
касс/ийн хувьд тохируулж өгнө.Хийгдсэн дансны тохиргоонуудын дагуу
ресторан, тогооч, бармен болон өдрөөр багцлан дүнг хянан,
санхүүгийн систем рүү гүйлгээ хийнэ. Дараах баримтын
төрлүүдтэй:
- Борлуулалт
- Тогоочийн борлуулалт
- Бүтээгдэхүүний орлого
- Бүтээгдэхүүний борлуулалт
- VIP өрөөний гүйлгээ
Удирдлагын
хяналт
Рестораны системийн удирдлагын хяналтын хэсэг нь
рестораны үйл ажиллагаатай холбоотой төрөл бүрийн шинжилгээг хийх учир үйл
ажиллагаагаа өдөр тутам хянах, бизнесийнхээ нөхцөл байдлыг тодорхойлох,
оновчтой шийдвэр гаргахад тань туслах бөгөөд дараах шинжилгээг хийнэ.
- Хоолны борлуулалт (хоолны бүлгээр, бүтээгдэхүүнээр, төлбөрийн хэлбэрээр)
- Үйлчилгээний идэвхитэй цагууд
- Ширээ ашиглалтын хяналт
- Зөөгчийн гүйцэтгэлийн хяналт
- Хоол буцаалтын хяналт
- Хоол гаргалтын хяналт
- Хоол устгалын хяналт
- Худалдах үнэ, өртөгийн харьцуулалт
- Ашгийн хяналт
- Нийт борлуулалт бүтээгдэхүүнээр
Хайлтын
систем
Манай компанийн бүх бүтээгдэхүүний хувьд шаардлагатай
мэдээллээ хүссэн
хэлбэрээрээ хормын дотор шүүж
харах гайхалтай шүүлт,
хайлтын системтэй бөгөөд энэхүү чанарыг та Рестораны удирдлага, төлөвлөлтийн системийг ашиглаж өөрийн нүдээр харж, ач холбогдолыг нь мэдрээрэй.
Системд урьдчилан тодорхойлсон
маш олон тайлангийн загварууд байх бөгөөд
эдгээр загварын дагуу та шаардлагатай тайлан мэдээгээ авч болох ба
байгууллагынхаа онцлогоос хамаарсан нэмэлт тайлангуудыг хүссэн хэлбэрээрээ үүсгэх боломжтойгоос гадна тайлангийн бүх үзүүлэлтийг хаанаас
ямар үндэслэлээр
гарч ирснийг задалж үзэх
боломжтой
Drill Down
тайланг
оруулж өгсөн:
- ПОС-ийн гүйлгээний тайлан
- ПОС-ийн ерөнхий борлуулалт
- VIP өрөөний борлуулалтын тайлан
- Ажилчдын хоолны мэдээлэл
- Борлуулалтын тайлан
- Буцаагдсан захиалгын жагсаалт
- Захиалга гүйцэтгэгчийн тайлан
- Зөөгчийн тайлан
- Кассын орлогын тайлан
- Оффисын менежерүүдийн хоолны мэдээ
- Тогоочийн борлуулалтын тайлан
- Үйлчлүүлэгчийн судалгааны тайлан
- Хөнгөлөлтийн тайлан
- Хүргэлтийн бүтээгдэхүүний тайлан г.м.
No comments:
Post a Comment